Аяа урин дулаан хавар цагаа гэж...
Ногоон нуга, гүн цэнхэр нуур түүнийг тойрсон ой модод юутай гоёмсог вэ? Далбагар том том навч ханхалз дүүрэн ургасан бөгөөд тэнд эх нугас өндгөө даран хэвтэх ажээ. Удахгүй өндөгнүүд хагарч эхтэйгээ уулзалдлаа. Гэвч нэг ангаахай нь хэтэрхий том, бусдаасаа хэтэрхий ондоо байлаа. Эх нугас ангаахайнуудаа дагуулан тэжээвэр шувуудын хашаанд очтол өнөөх содон дэгдээхэйг бүгд алаг үзэж хөөж явуулна. Хөөрхий муу нугасны муухай дэгдээхэй хорогдох газар хайн хэрэн тэнүүчилж ад үзэгдэн явахдаа яагаад шувуудын хашаанд байсан бүх шувууд түүнийг үзэн ядаж, хөөх болсныг бодоод бодоод олсонгүй. Ийн явсаар модны хонгилд хорогдоно. Тэрээр амьтанд адлагдахгүйн тулд өдөр нь нуугдаж, шөнө нь гарч нуурын усанд очиж зугаацсаар, зугаатай зуныг, найртай намрыг орь ганцаар өнгөрөөнө.
Зохиолч: Ханс Кристиан Андерсен
Жүжиг болгон бичсэн: Ж.Дашдондог
Найруулагч: Б.Сүхээ
Туслах найруулагч: М.Ариунтуяа
Гэрлийн инженер: Д.Эрдэнэчимэг, Х.Камесхан
Дууны инженер: Э.Базарханд
Тайзны эрхлэгч: Ц.Мягмарсүрэн
Зураач: В.Энх-Амгалан, Б.Бямбацэрэн
Насны ангилал: 4+
2024.11.23 -ны бямба гариг11:00 цагт |
Захиалах |