about.jpg

Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь 1948 онд анх үүсэн байгуулагдсан бөгөөд 75 жилийн хугацаанд хүүхэд, багачуудад зориулан хүүхэлдэйн олон төрөл хэлбэрээр уран бүтээлээ туурвиж соёл, урлагийн боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэн ажиллаж буй хүүхэлдэйн урлагийн цорын ганц мэргэжлийн театр юм.

Тус театр нь байгуулагдсаныхаа эхний он жилүүдэд “хуруун” ба “таягт” хүүхэлдэйгээр голлон тоглож байсан бол өнөө үед хүүхэлдэйн олон төрөл хэлбэрийг хөгжүүлж “сүүдрийн”, “кварцын”, “багт” болон “утсан хүүхэлдэй”-н техникийг эзэмшиж, дэлхийн хүүхэлдэйн урлагийн хөгжлийн хурдацтай хөл нийлүүлэн хөгжихийг эрмэлзэж байна.

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчид уран бүтээлээрээ олон улсын хүүхэлдэйчдийн их наадмуудад амжилттай оролцож айлчлан тоглолтуудыг хийн, харилцаа холбоо тогтоон өргөжүүлж Монгол үндэсний соёл, зан заншил, өв уламжлал соёлоо сурталчилан, хөгжүүлсээр байгаа юм.

Тус театр нь одоогийн байдлаар нийт 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 17 нь уран бүтээлчид юм. Үүнд: мэргэжлийн хүүхэлдэйн жүжигчин - 11, найруулагч - 1, гэрлийн инженер - 1, дууны инженер - 1, тайзны ажилтан - 1, хүүхэлдэй урлаач - 2, 1 зураачаас бүрдэн хүүхдийн тайзны уран бүтээлийг туурвин ажиллаж байна. Жүжигчдийн хувьд 2 - 32 жил ажиллаж байгаа бөгөөд СУИС, КУДС, Мюзик холл болон ОХУ-ын Санктпетербург хотын Урлагийн Академийг төгссөн.

2023 оны байдлаар нийт 140 гаруй уран бүтээл бүхий урын сантай театр болон хөгжсөн.

Тус театр нь захиргаа, маркетинг, уран бүтээл, үйлдвэр, тайзны албуудаас бүрэлдэх ба нийт 160 хүний суудал бүхий үзвэрийн танхимтай, үзэгчдийн танхимд пробил, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, “5.1 surround sound system”-ийг тус тус нэвтрүүлэн ажиллаж байна.

Холбоо барих утас: 70399999

Send a Message

Sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magnais.