image

"Болдоггүй бор өвгөн" хүүхэлдэйн жүжиг

2022.11.26
50 мин

Танилцуулга

Байгаль уул усаа хүндэлэн дээдэлдэг, хосгүй малч ухаантай, алсын хараатай нэгэн өвгөн нисдэг бор морьтой, нисдэггүй бор морьтойгоо аж төрөн амьдран суудаг байж гэнэ. Нутгийнхан өвгөнийг хэрсүү холч ухаантай болохоор нь Болдоггүй бор өвгөн гэж нэрийджээ. Болдоггүй бор өвгөн нэгэн өдөр хув бор хониноос нь хундан цагаан хөөрхөн хурга гарахаар нь хурмаст тэнгэрээ тахиж сэтэрлэх гэтэл хон хэрээ нисэн ирж хундан цагаан хурганых нь 2 нүдийг сэвтээсэнд туйлын их хилэгнэн уурлана. Ингээд болдоггүй бор өвгөн хон хэрээний араас нисдэг бор мориороо нисэн гүйцэж очоод хэрээний хошууг сураар бооно. Гэтэл хурмастын хон хэрээ Хан хурмаст эцэгтээ өөрийгөө өмөөрч болдоггүй бор өвгөний тухай худлаа хов ярьснаар Хан хурмаст, болдоггүй бор өвгөн хоёрын дунд зөрчил үүснэ. Хон хэрээний авир зан хэрхэн илэрхийг, жүжиг хэрхэн үргэлжлэхийг хүрэлцэн ирж үзээрэй хүүхдүүдээ, жүжигт худал хэлсэн үг хичнээн их хор уршиг дагуулдагыг сургасан юм.

 

Найруулагч:                                            М.Ариунтуяа /МУСТА/      

Хөгжмийн найрууллага:                         Э.Базарханд

Зураач:                                                    В.Энх-Амгалан

Гэрлийн найруулагч:                               Д.Эрдэнэчимэг

Үргэлжлэх хугацаа:                                 50 мин

Насны ангилал:                                        5+

Тавигдсан огноо:                                     2010 он

Цагийн хуваарь

Send a Message

Sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magnais.