Танилцуулга
Улаан малгайт
Эртээ урьдын цагт нэгэн энхрий бяцхан охин байжээ. Бяцхан охиныг харсан бүгд л баясаж хөөрөн өхөөрдөнө. Эмээ нь нэгэн удаа ач охиндоо улаан хилэн малгай бэлэглэжээ. Малгай нь түүнд зохисон гэдэг гайхалтай. Энэ өдрөөс хойш охин улаан малгайгаа үргэлж өмсөж явдаг болжээ. Ингээд л түүнийг бүгдээрээ Улаан малгайт хэмээн дуудах болж гэнэ. Нэг өдөр ээж нь түүнд хуушуур, савтай сүүг эмээдээ аваачиж өгөхийг захьжээ. Жүжиг Улаан малгайтын эмээгийндээ очих замын адал явдалаар үргэлжилнэ.
Матрын нулимс
Африкийн нэгэн голд дэндүү ховдог матар байжээ. Усныхаа бүх загасыг идэж дууссан тул хааяа л нэг жараахай тааралдана. Тэгээд загас, шувуу элбэгтэй өөр нэг мөрөн байдаг тухай сураг сонсоод тийшээ мөлхөж гарчээ. Хичнээн цаг мөлхөвч нөгөө мөрөн нь тааралдсангүй. Эгц дээрээс нь нар шарж, элэгнээс нь элс төөнөж цааш явах аргагүй болж гэнэ.
Тайлбар: Улаан малгайт болон Матрын нулимс хүүхэлдэйн жүжиг нь нэгэн үзвэр болон тоглогдоно.
Зохиолч: Ш.Перо
Найруулагч: О.Норолхоо
Зураач: Б.Бямбацэрэн
Дууны найруулагч: Э.Базарханд
Гэрлийн найруулагч: Д.Эрдэнэчимэг
Тавигдсан огноо: 2009
Насны ангилал: 3+
Жүжгийн төрөл: Хүүхэлдэйн жүжиг
Цагийн хуваарь