image

"Миний хөөрхөн шүдний аялал"

2022.03.19
50 мин

Танилцуулга

Шүд ээ угаах дургүй, чихэр, ундаанд дуртай 5 настай Моонон хүү байж ээ. Нэгэн удаа түүний зүүдэнд Мөнгөн өвгөн айлчлан ирж шүд ээ угаахын ач тусыг үлгэрээр дамжуулан ойлгуулна. Хүүгийн зүүдэнд түүний шүднүүдийн адал явдал өрнөдөг. Чихэр ундаанд дуртай Араахай өөрийн зөрүүд, хайнга зангаасаа болж шүдний хорхойнуудтай нөхөрлөн баларч байгаа тухай гарна. Моонон хүү шүдээ угаагүйгээс болж шүд нь цоорч бие нь өвдөнө. Түүнд мөнгөн дагина, цагаан нөмрөгт баатруудын тусламжайгаар шүдний хорхойноос салж байгаа тухай энэхүү жүжигт өгүүлэгдэнэ. Жүжигт хөөрхөн шүднүүдийн нөхөрлөл, Оолой, Сойзмаа, Арзаахай, Мөнгөн дагина, Мөнгөн өвгөн зэрэг дүрүүд гарна.

Зохиолч: Н.Мандал
Найруулагч: М.Ариунтуяа
Зураач: С.Энх-Од
Дууны найруулагч: Э.Базарханд
Гэрлийн найруулагч: Х.Камесхан
Тавигдсан огноо: 2020
Насны ангилал: 3+

Цагийн хуваарь

Send a Message

Sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magnais.